
Улсын драмын эрдмийн театрын уран бутээлчид жил бүрийн арваннэгдугээр сарыг “Түүхэн жүжгийн cap” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээр үзэгчдийнхээ мэлмийг баясгадаг уламжлалтай билээ. Дээрх уламжлал ёсоор ирэх сарын 7-нд тус театрын тайзнаа ‘Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг амилах нь. Б.Цогнэмэхийн зохиолоор төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан энэхүү бүтээлээр УДЭТ 83 дахь үзвэрийн жилийн нээлтээ хийх юм байна.
Харин ирэх сарын 8-нд найруулагч Б.Баатарын “Ану хатан” жүжиг үзэгчдийн хүр- тээл болох бол 14-нд ардын уран зохиолч БЛхагвасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж нарын шилдэг бүтээл ‘Тамгагүй төр”-ийг тоглох аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)