Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байгаа. Аравдугаар сард Х.Билэгжаргал агсны “Ламбугайн нулимс” дуурийг үзэгчдэдээ толилуулсан бол арваннэгдүгээр сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь байх нь. Энэ дуурийн шинэчилсэн тоглолт ирэх сарын 1,2-нд болох юм.

