Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг Парис дахь соёлын төвөөр айлчлах үеэр түүн рүү “Femen” хөдөлгөөний гишүүд дайрчээ. Ерөнхийлөгч рүү халдахыг завдсан эмэгтэйчүүд бүгд цээжин дээрээ “Феминизм бол гаж дон биш” гэж бичиж, түүнийг огцрохыг шаардсан байна.
Ерөнхийлөгчид халдахыг завдсан 12 эмэгтэйг баривчилж, тус бүрийг нь 120 еврогоор торгохоор шийдвэрлэсэн байна. Харин тус хөдөлгөөний тэргүүн Анна Гуцол дээрх торгуулийг төлөхгүй гэдгээ мэдэгдэж “Олланд биднээс уучлалт гуйх хүртэл, өдөр бүр жагсаал зохион байгуулах болно” гэсэн байна.
























































