Их Британийн эрдэмтэд самар идэх нь урт наслалтад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. 30 гаруй жилийн хугацаанд 120 мянган хүний дунд явуулсан судалгаагаар баталсан гэнэ. Самар байнга хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчин, хавдар тусах магадлал 29 хувиар бага байдгийг нотолжээ. Ингээд өдөр тутам самар хэрэглэх нь нас баралтын шалтгааныг 20 хувиар бууруулдаг гэж үзсэн байна. Самранд антиоксидант буюу эд эсийн исэлдлийг буруулдаг бодис ихээр агууллагддаг ажээ.






















































