АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид эбола вирус хурдацтай тархаж буй Баруун Африкийн орнуудаас ирж байгаа хүмүүст 21 хоногийн хөл хорио тогтоох шийдвэрийг өчигдөр гаргажээ.Калифорнийн Нийгмийн эрүүл мэндийн хамгааллын газраас мэдээлснээр Баруун Африкаас ирсэн зорчигчид 21 хоногийн турш хөл хорионд байх юм.
Калифорни мужид эбола вирусын халдвар авсан тохиолдол илрээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг ийнхүү авчээ. Үүнтэй төстэй арга хэмжээг Нью-Йорк, Нью-Жерси болон Иллинойс мужуудад мөн авсан юм. Эбола вирусын нууц үе нь 2-21 хоног байдаг ажээ.






















































