Францын улсын өмчит цөмийн цахилгаан станц дээгүүр үл таних нисэгчгүй онгоц ниссэний дараа түгшүүр зарлаж эхэллээ. Нисэгчгүй онгоц цөмийн станцад аюул учруулаагүй боловч холбогдох эздийг нь заавал олж илрүүлэх шаардлагатай гэж Францын Дотоод яамны сайд Бернард Казеньев мэдэгджээ. Тус онгоц 1000 орчим метрийн өндөрт буюу станцаас 5 км хүрэхгүй газрын зайтай нисч явсан байна. Франц нь 19 байршилд 58 реактор ажиллуулдаг цөмийн эрчим хүчнээс хамааралтай улс юм. Цөмийн станц нисэгчгүй байлдааны онгоцны дайралтанд өртөх дөхсөн нь албаныхан болоод нийгмийн зүтгэлтнүүдийн хооронд мэтгэлцээн өрнүүлж байна.
“Greenpeace” байгууллагын идэвхтнүүд Германы хилийн орчим дахь станцад эвдрэл гарсан гэж мэдээлсэн ч эрх баригчид үгүйсгэсэн ажээ. Тэд цөмийн станцын аюулгүй байдлыг хангах шаардлагатайг сануулсаар байна.























































