
Испанийн шигшээ болон Реал Мадрид клубын домогт довтлогч Raul Gonzalez Хойд Америкийн лигийн Нью Йорк Космос клубтэй урт хугацааны гэрээ байгуулжээ. Өдгөө 37 нас хүрч байгаа ахмад довтлогч маань өнгөрсөн хоёр жилд Катарын Al - Sadd клубын өмнөөс тоглож нийт 39 тоглолтонд 11 гоол оруулжээ. Тэрээр өөрөө “Би энэ клубын алсын хараанд итгэж байгаа. Түүнийх нь нэг хэсэг болж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж хэлжээ.