Хонконгийн хууль тогтоох байгууллагын ахмад гишүүн Жэймс Тьений тэрслүү үзлийг тэвчиж чадахаа больсон тул намаас хөөжээ. Хятадын улс төрийн зөвлөлдөх бага хурлаар ийм шийдвэр гаргасан гэж төв хэвлэлд мэдээлсэн байна. Жэймс Тьен нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдээд Хонконгийн Эрх чөлөөний намын даргын суудлаасаа татгалзжээ.
67 настай улс төрч, нэрт бизнесмэн Тьен оюутнуудын шаардлагыг хүлээж авахгүй байгаа Хонконгийн удирдагчдыг эрс зэмлэн буруушаасан байна. Тэрээр хятадын эрх баригчид нааштай хариу өгөхгүй бол “Шүхэрт хувьсгал” улам даамжирч байгааг анхааруулжээ. Мөн энэ жагсаал нь 1989 онд Тянь-Ань Миний талбайд болсон цус асгаруулсан тэмцлээс хойш Хятадын Засгийн газарт тулгарч буй том сорилт гэв.