
Та бэлхүүсээрээ нарийсахын тулд өдөрт авдаг илчлэгээ 500-800 ккл-аар багасгах хэрэгтэй болно. Хамгийн түрүүнд таны амттаны цэснээс гурилан бүтээгдэхүүн буюу кекс, бялуу, чихэр, шоколад алга болох ёстой. Түүнчлэн хийжүүлсэн ундаа уух дуртай бол бас мартах хэрэгтэй. Харин үүний оронд танд хөх тариа, бүхэл үр, олон үртэй хүнсний бүтээгдэхүүн тус болно. Ийм бүтээгдэхүүнүүд нь хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Мөн хан боргоцой, ногоон цай нь илүүдэл өөхийг хайлуулна. Ингээд жингээ хасч байгаа хасахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд юу идэж, юунаас татгалзах талаарх дараах зөвлөгөөг хүргэе.
Юу идэж болох вэ?
- Далайн гаралтай бүтээгдэхүүн
– Шинэхэн ногоо
– Тахианы мах
– Цитрусын төрлийн бүх жим
– Ургамлын цай
– Жимс, жимсгэнэ ялангуяа ногоон алим
Харин юунаас татгалзах хэрэгтэй вэ?
– Йогурт
– Өндөг
– Шош
– Бяслаг
– Майонез, ургамлын тос
– Гадил жимс
– Пицца, нарийн боов
– Шарсан болон чанасан төмс
– Архи, ялангуяа пиво
– Чихэр, шоколад
– Чипс