
Ногоон цай нь хүний биед нэн тустай олон төрлийн бодисуудыг агуулсан мөн олон судалгаагаар ногоон цайнд үрчлээний эсрэг байлдах чадвартай Antioxidant хэмээх бодис ихээр байдаг нь тогтоогджээ. Тэгэхээр ногоон цайг өдөр болгон уухаас гадна нүүрэндээ мөсөн хэлбэрээр иллэг хийвэл бүр янзтай үр дүнд хүрнэ.
Ингээд ногоон цайны хандтай мөсөн иллэг хэрхэн хийх аргыг хүргэж байна.
Бэлтгэх арга:
100 гр усанд 20-40 гр ногоон цайны ханд хийж, 10-20 минут буцалгана.2. Ингээд ургамлын хандаа шүүж шингэн хэсгийг хуванцар саванд хийж хөлдөөнө.
3. Хөлдөөсөн мөсөө нүүрэндээ иллэг хийнэ.
Аан тийм! нэг юм сануулахад, ногоон цайны хандтай иллэгийг суларсан, нүхжсэн, улбагар, цонхигор арьсанд хийхэд гайхалтай үр дүнд хүргэдэг шүү.