
Байерн Мюнхэн клуб өөрсдийн Аллианз Aрена цэнгэлдэхдээ Боруссиа Дортмундыг хүлээн авч 2:1 – ээр хожсон байна. Тэд ингэснээр 24 оноотой болж, тэргүүллээ улам бататгалаа. Харин Дортмундын бундеслиг дэх тааруу байдал үргэлжилсэн хэвээр байна. Тэд одоогийн байдлаар ердөө долоохон оноотойгоор хүснэгтийн 16 дугаар байранд бичигдэж байна.