Бангладешт орон даяар гэрэл цахилгаангүй хоёр хонож байна. Цахилгаан эрчим хүчээ өнгөрсөн сараас эхлэн Энэтхэг улсаас авч эхэлсэн бөгөөд татсан цахилгаан шугам сүлжээнд нь доголдол гарснаас ийм нөхцөл байдал үүсчээ. Бангладешт өчигдөр үдээс хойш орон даяар гэрэл, цахилгаан тасарчээ. Үүний улмаас автозамын түгжрэл үүсч, иргэдийн тав тухыг алдагдуулжээ. Хоёр улсыг холбосон өндөр хүчдэлийн шугам Энэтхэгийн Бахарампур хотоос Бангладешийн Бхерамара хот хүртэл баригдсан байна.





















































