Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид 2014оны арван нэгдүгээр сарын 1-2-нд АНУ-ын Лонг Бийч хотноо зохиогдсон ахмадын ДАШТ-д амжилттай оролцлоо.

Тэмцээнд манай орноос долоон тамирчин оролцжээ. BLUE M5 ангилалын +100кг-ын жинд барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин МУГТ Ц. Баярсайхан алтан медаль хүртсэн юм. Мөн Blue М2 ангиллаын 64кг-ын жинд Сэлэнгэ аймгийн тамирчин ОУХМ С.Орхонбаатар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
