
“Пукет-2014" Азийн элсний IV наадамд оролцох Монгол улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо. Энэхүү ёслол МҮОХ -нд болж тус наадамд оролцох баг тамирчдад Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч амжилт оролцохыг хүссэн юм. Тайланд улсын Пукет арал дээр болох Азийн элсний IV наадамд манай улс элсний бөх, сагсан бөмбөг, жиү жицү, кураш бөх, муайтай бокс, самбо бөх, орчин үеийн таван төрөлт, петанк гэсэн спортын найман төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих юм.