
Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх ИЗИС-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаан өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн түрүү бөх Пүрэвийн Бүрэнтөгс арслан өнөө жил манлайн барилдаж дахин түрүү магнайгаар тодорсон байна. Харин улсын залуу харцага Э.Оюунболд үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт улсын начин Ч.Цогбаяр, аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар үлдсэн байна.