
Реал Мадрид клубын супер оддын нэг Гарит Бейл бэртлээсээ эргэн ирэхэд бэлэн болжээ. Тэрээр бэртлийн улмаас багийнхаа хийсэн сүүлийн хэдэн тоглолтонд оролцоогүй юм. Түүнийг эзгүйд Иско Реалын гараанд гарч нэлээдгүй сайн тоглолтыг үзүүлсэн. Тиймээс Реал Мадридын хөгжөөн дэмжигчид Карло Анчелотиг гараанд чухам хэнийг гаргах эсэхийг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин мэдээж сэлгээнд суухгүй биз ээ.