
Манчестер Сити клуб талбай дээрээ Манчестер Юнайтедийг хүлээн авч 1:0 –ээр ялалт байгуулжээ. Тэд хожил авсанаар 20 оноотой болж, хүснэгтийн гуравдугаар байраа хадгалж үлдлээ. Харин Манчестер Юнайтед клуб 13 оноотойгоор хүснэгтийн аравдугаар байранд бичигдэж эхэллээ. Улаан чөтгөрүүдийн таагүй улирал үргэлжилсээр байна.