
Манчестер хотын дерби тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авсан Аргентин хамгаалагч Маркос Рохо 2-3 тоглолт талбайд гарахгүй болжээ. Энэ талаар тэрээр өөрийн твиттер хуудсаараа "Мессеж илгээсэн та бүхэнд баярлалаа. Бурханы авралаар миний бэртэл ноцтой биш." хэмээн жиргэсэн бол Түүний аав " Азаар Рохо гайгүй байгаа. Тийм ч ноцтой биш. Гэхдээ тэр 2-3 тоглолт өнжих байх. " хэмээн Аргентиний хэвлэлд ярьсан байна.