
Манай сагсчид өнөөдөр 16 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтоо эзэн орон Тайваний багтай хийнэ. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай оюутны шигшээ баг эхний тоглолтоо Хятадын шигшээ багтай хийж 52:64 харьцаатай хожигдсон. Манай улстай нэг хэсэгт Хятад, Тайвань, Макаогийн шигшээ багууд орсон юм.
Тайваний Тайпей хотноо болж буй тав дахь удаагийн сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8 -ны өдрийг дуустал үргэлжилнэ. Манай улсын оюутны шигшээ дөрвөн жилийн өмнө тус тэмцээнээс хүрэл медаль авч байсан юм.