
Тайваний Тайпей хотноо болж буй сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тоглож буй манай улсын шигшээ баг яг одоо Тайваний багтай тоглож байна. Хоёр багийн тоглолтын эхний хагас өндөрлөсөн бөгөөд манай сагсчид 41:23 –ийн харьцаатайгаар эзэн орны багийг талбай дээр нь илт давуу хожиж байна. Тун удахгүй тоглолтын хоёрдугаар үе эхэлнэ. Одоогийн байдлаар Г.Цэнгүүнбаяр 14 оноо, А.Гансүх 7 оноо, А.Бямбадорж 6 оноо, Б.Дархантөгс, Б.Батзолбоо нар тус бүр 5 оноог аваад байна.