
Дөнгөж сая манай шигшээ баг Тайванийн багийг 73:66 –ийн харьцаатай буулгаж авлаа. Манай багаас Г.Цэнгүүнбаяр 22 оноо авч багаа тэргүүлжээ. Харамсалтай нь түүний хувийн алдаа дөрөвдүгээр үе дуусахаас өмнө тав болж сэлгээнд суусан юм. Ингэснээр манай улс нэг хожил, нэг хожигдолтойгоор хэсгийнхээ хоёрдугаар байранд бичигдэж байна. Тэд маргааш Макаогийн шигшээтэй тоглоно.
Сэтгэгдэл (1)