
Аваргуудын лигийн хүрээнд Арсенал клуб талбай дээрээ Андерлехтийг хүлээн авч харамсалтай байдлаар тэнцээг авчээ. Тэд тоглолтын турш 3:0 хожиж яваад сүүлийн минутуудад дараалан гурван гоол алдсан байна. Ингэснээр Арсеналчууд долоон оноотой боллоо. Тэд энэ жил хэсгээс нэгээр гарах боломж нь бараг үгүй болж байх шиг байна. Учир нь энэ хэсгийг Дормтунд 12 оноотойгоор тэргүүлж байна.