
“Харанга” хамтлагийнхан Европын улсуудад аялан тоглолт хийхээр болжээ. Тэд өөрсдийн 25 жилийн ойн хүрээнд гадаадад амьдарч байгаа монголчууддаа ийнхүү бэлэг барихаар болсон байна. Тэд өнөөдөр Европыг зорих юм. Тоглолтод “Харанга”- ынхан шилдэг бүтээлүүдээсээ үзэгчдэдээ толилуулах бөгеөд тоглолтыг гадаадад амьдарч буй монголчууд зохион байгуулж байгаагаараа онцлог ажээ.
Дашрамд сонирхуулахад тэд аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод зочлон тоглох гэнэ.