
Эстони улсын нийслэл Таллин хотод болсон 100 буудалт даамын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8-10 насны охидын төрөлд Баатархүүгийн Мөнхжин II байр эзлэн мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр өнгөрсөн жил есөн настайдаа Азийн аварга хэмээх эрхэм цол хүртсэн. Б.Мөнхжин айлын отгон, бас ихрийн өрөөсөн. Ихрүүдэд аав нь анх даам тоглохыг заажээ. Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа оролцоод ирсэн аж.
Б.Мөнхжингийн хамгийн сайн зөвлөгч нь түүний ихэр Б.Анужин гэнэ. Эгч РАнужинтайгаа орой бүр даам тоглож, алдаа, оноогоо ярилцдаг гэсэн. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн даамчдын тэмцээнээс өмнө “Элбэрэл” дээд сургуулийн 15 жилийн ойн хүрээнд зохиосон бүх наснынхны тэмцээнд спортын мастер, 72 настай Хэрлэн багшаа хожиж “Хамгийн шилдэг өрөг” цом авчээ.
Сэтгэгдэл (2)