
Энэ талаар хамтлагийн гишүүн Г.Нарансолонго өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Бид тун удахгүй онц сурлагатай, аливаад манлайлагч болж явдаг Төгөлдөр, байнга бүтэлгүйтэж явдаг гэнэн цайлган Санчир, энэ хорвоогийн хамгийн хүүхэмсэг залуусын нэг, алиа хошин зангаараа алдартай Цэрэндалай хэмээх гурван залуугийн хөгжилтэй түүхийг цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзэх ажээ.