
Сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай улсын шигшээ баг дөнгөж сая Макаог 86:54 –ийн харьцаатай буулгаж авлаа. Тэд ингэснээр гурван тоглолт хийж хоёр хожил нэг хожигдолтойгоор хэсгийн тоглолтоо дуусгалаа. Яг одоо тоглож буй Хятад болон Тайванийн тоглолтоос шалтгаалж хэсгээс хэдээр гарах нь тодорхой болох учиртай. Хэрэв хэсгээс хоёроор гарвал БНСУ –ын багтай тоглоно. Тэрхүү тоглолт нь мөнгөн медалийн төлөөх тулаан юм. Ялагдвал хүрэлийн төлөө тоглох эрхтэй болно.