
Криштиано Роналду Европын шилдэг мэргэн буучид олгодог "Алтан шаахай" шагналаа гардаж авлаа. Тэрээр өнгөрөн улиралд Реал Мадридын төлөө 31 гоолыг оруулсан юм. Европын шилдэг мэргэн буучийн шагналыг Луйс Суарезийн адилаар хүртэж буй Кристиано Роналдо шагнал авахдаа “Юуны өмнө багийнхандаа талархал илэрхийлмээр байна. Тэдэнгүйгээр энэ шагналыг хүртэх боломжгүй. Мөн надад Дэлхийн хамгийн шилдэг клубын төлөө тоглож эдгээр шагналуудыг хүртэх боломж олгодог гэр бүл, хөгжөөн дэмжигчид, клуб гээд бүгдэд нь талархаж байна. Би энэ багийн төлөө үнэхээр шаргуу хөдөлмөрлөдөг” гэсэн байна.