
Аваргуудын лигийн хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Манчестер Сити өөрийн Этихад цэнгэлдэхдээ ЦСКА Москваг хүлээн авч 2:1 –ээр хожигдсон байна. Ингэснээр Манчестер Сити клуб хэсгийнхээ сүүлийг мушгиж эхэллээ. Тэд дөрвөн тоглолтоос хоёр оноотой байгаа бол Рома, ЦСКА клубууд дөрвөн оноотой явж байна. Харин Байерн Мюхен клуб 12 оноотой хэсгээ тэргүүлж байна.