АН нэр бүхий найман гишүүнээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж, намын даргынхаа эсрэг санал өгсөн хэмээн үзэж намаасаа хасах шийдвэрийг гаргажээ. Тус шийдвэрийг өчигдөр хуралдсан АН -ын Хяналтын ерөнхий хороо гаргажээ. Шалтгаан нь МАН -аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг дэмжиж, санал өгсөн учраас ийм шийдвэрт хүржээ. Мөн Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтанд оролцоогүй 7 гишүүнээ 2016 оны сонгуульд дэвшүүлэхгүй, ямарваа улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн тохироог хийгээд байгаа ажээ. Ийнхүү 15 гишүүнээ буланд шахаснаар тэд УИХ дахь 35 суудлынхаа 15-г алдаж буйтай ижил алдаа гаргаж байна гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон ч намын даргын ажлаа өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж сөргөлдөгчдөө намаасаа хөөж байгаа нь АН-д шинэ хагаралыг дэгдээгээд зогсохгүй Н.Алтанхуягийн цаашдын улстөрийн карьерийг тун хүнд байдалд оруулж эхэллээ гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж байна. Маргааш хуралдах АН-ын ҮЗХ-ний хуралдаан нэлээд хэрүүл тэмцэлтэй болох ба цаашдын улстөрийн нөхцөл байдал улам ээдрэтэй болох тодорхой болж байна.
Гишүүдийг хассан тогтоолын эх хувилбар
Гишүүдийг хассан тогтоолын эх хувилбар






















































Сэтгэгдэл (53)