“Гал үндэстэн” холбооноос “Кожеговь” компанийн удирдлагуудад үйл ажиллагаа зогсоох шаардлага хүргүүлжээ. Монгол Улсын хууль тогтоомж, орон нутгийн удирдлагуудын шийдвэрийг үл хайхарч нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг зөрчиж байгааг тэд онцолсон юм. Тэдний үйлдлээс бол иргэд болоод малд үнэлэгдэж баршгүй хор хөнөөл учирч байгааг ч тэд дурдаж байлаа. Тиймээс тэд “Кожеговь” компанийг 72 цагийн дотор үйл ажиллагаагаа зогсоож, Монголоос гарахыг шаарджээ. Шаардлагыг хүлээн авахгүй бол нутгийн иргэдтэй хамтран бүх төрлийн аргаар тэмцэж улмаар НҮБ-д хандаж, Ден Хааг дахь олон улсын хүний эрхийн шүүхэд өгөхөө мэдэгджээ.Д.Дуулим




















































Сэтгэгдэл (1)