
Төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг 88 жилийн түүхтэй Япон улсын “Kawai” компани албан ёсны нээлтээ Монголд хийхээр болжээ. Өнөөдөр болох уг брэндийн албан ёсны нээлтэд “Kawai” компанийн ерөнхийлөгч Хиротака Кавай, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Монголын нэр хүндтэй бизнес, урлаг, спортын алдартнууд оролцох аж. Мөн нээлтэд урилгаар Оросын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар хүрэлцэн ирж хоёр тивийн төгөлдөр хуурчид нэг тайзан дээрээс тоглолтоо хүргэх юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)