
Насанд хүрэгчид, залуучуудын сүмо бөхийн 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно. Тэмцээн нь насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-өөс дээш нас, залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15- 18 нас гэсэн ангиллаар явагдах юм. Монгол Улсад сүмо бөхийг сурталчлан дэлгэрүүлэх, хичээллэгчдийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой УАШТ-д аймаг, дүүргийн спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харьяалалгүй тамирчид оролцох юм.
Д.Дуулим