10-р сарын 31-нээс 11-р сарын 01-нд шилжих шөнө “Хос гарьд” ХХК-ний хиамны цехийн санхүүгийн өрөөний цонхийг хагалан хулгайч орж 185 орчим сая төгрөг хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Гэмт этгээд болох 24 настай Х гэгч нь хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд 40-н бидонд хийгээд газарт булсан байжээ.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)