“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид дөрвөн багт хуваагдаж өрсөлдөж яваа. Тэд багаараа өрсөлдөж, даалгавар гүйцэтгэж, төсөл санаачлан хэрэгжүүлж багийн дүрмээр тоглож байна. Тэгвэл хасалтыг хүртэл баг өөрөө хийх аж. Тодруулбал яг одоо III шатны эхний хасалтыг багууд өөрсдөө хийж, тус бүр гурван гишүүнээ явуулж байна. Гэхдээ баг тус бүрээс нэг оролцогчийг зөвлөх багш нь авч үлдэж аврах аж. 1700 залуусаас шинэ санаа, шилдэг шийдэл, бүтээлч хандлага, ур чадвараараа шигшигдэн үлдсэн 90 шилдэг залуусаас өнөөдөр найм нь гэртээ харих нь ээ. Харин энэ шатны дараагийн хасалтыг төслийн ерөнхий шүүгчид хийх гэнэ.


























































Сэтгэгдэл (2)