Дархан-Уул аймгийн Дархан суманд хоёр сартай нялх хүүхдийг орон сууцны орцонд орхиод явсан байжээ. Орцонд хүүхэд үлдээсэн байсныг энэ сарын 5-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид олсон байна. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа хийгдэж, хүүхдээ орхисон эхийг эрэн сурвалжилж байна гэж тус аймгийн цагдаагийн ХМОНХА-ны ахлах мэргэжилтэн, хошууч Д.Сэргэлэнбат мэдээлэв.Д.Ундрах /24tsag.mn/



















































