Энэ онд бүртгэлгүй буу ашиглан үйлдсэн дөрвөн хэрэг гарсан нь хөдөө орон нутагт үйлдэгджээ. Тухайлбал, Төв аймгийн Баян суманд Б гэгч биедээ зөвшөөрөлгүй гар буу авч явсан бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Сангийн далай багт А гэгч зөвшөөрөлгүй буу ашиглан янгир агнасан. Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн П гэгч бусадтай бүлэглэн нэн ховор амьтан агнахдаа, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Т гэгч этгээд буга намнахдаа бүртгэлгүй галт зэвсэг ашигласан тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлсэн. Эрүүгийн хуулийн 203 зүйл буюу Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж гэмт хэрэг үйлдэхдээ бүртгэлгүй галт зэвсэг ашигласан тэдэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэж, торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































