АН-ын ҮЗХ-ний хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдаж байна. Хурлыг нээж намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьсан бол нийслэлийн намын хорооны дарга Э.Бат-Үүл мөн үг хэлсэн байна. Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь,нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар даргалан явуулж байна. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын маргаан хурлыг нэлээд гацаасан гэнэ. Учир нь Э.Бат-Үүл "хоёулаа хамтдаа хурлын тэргүүлэгчээс бууя, бусаддаа боломж олгоод хурлаа үргэлжлүүлье" гэсэн саналыг хэлснээр байдлыг нэлээд маргаантай болгоод авчээ. Харин АН-ын хэд хэдэн нөлөө бүхий гишүүн үг хэлсний дараа уур амьсгал харьцангуй зөөлөрч, нэгнийхэ саналыг нэлээд хүлээцтэй сонсож эхэлсэн байна. Мөн ҮЗХ-ний гишүүн бус хуурамч мандаттай хэд хэдэн хүн баригдаж хурлаас хөөгдсөн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ горимын санал гаргаж хурлыг түр завсарлуулаад гишүүдийнхээ мандатыг дахин нягтласны эцэст хурлыг үргэлжлүүлж байна. Төрийн ордны харуул хамгаалалтыг нэлээд өндөржүүлсэн байдалтай байгаа бөгөөд А танхимын орчимд гар утасны сүлжээг бүрэн унагаад байна. Тун удахгүй хурлаас ямар шийдвэр гарсан талаар эргэн мэдээллэх болно. 



















































Сэтгэгдэл (1)