"Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлага, Монголын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Нэг сэтгэл” уриатай заалны хөлбөмбөгийн хандивын спорт өдөрлөг өнөөдөр эхэллээ. Тус өдөрлөгт Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч нар нэгдэж, тэмцээнийг үнэ төлбөргүй шүүн явуулж байна.

