
Буудлага спортын "Аваргаас аварга" клубын нэрэмжит буудлагын тэмцээн өнөөдөр эхэллээ. Арваннэгдүгээр сарын сарын 8-12-ны өдрүүдэд үргэлжлэх энэ тэмцээн гар буу, урт бууны найман дасгалаар үргэлжлэх бөгөөд өнөөдөр 50 метрт 3 байдлаас 120 сум буудах эрэгтэй дасгал компьютерийн скат программ ашиглан явагдах аж.