
“Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн УДБЭТеатрт ирэх сарын 24 – 28 –ны өдөр тавигдах гэж байгаа. Тус тоглолтын нэгэн онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог 8 - 15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн УДБЭТеатрын касс болон жижүүр дээр 11 сарын 19 ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23 -нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн бүжигчидтэй хамт тоглоно.
Бүртгүүлэх заавар
1. НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХСангийн байранд хүлээлгэн өгөх.
2. МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
3. УДБЭТеатрын веб хуудас болон касс