Украины зүүн бус нутагт салан тусгаарлах тэмцэл өрнүүлж буй босогчид улам хүчээ авч буйг АНУ, Европын холбоо сануулав. Өнгөрсөн есдүгээр сард байгуулсан гал зогсоох гэрээ хэврэг байсныг баталж, салан тусгаарлагчид Донецк хотыг бөмбөгдөж, шөнөжингөө их буугаар галлажээ. Донецк хотын ойролцоо босогчдын талын хүнд зэвсэг ачсан танк, цэргүүдийн цуваа хөвөрсөөр байгааг Украинд ажиллаж буй сэтгүүлчид, салан тусгаарлагчид онцолсон байна. Гэвч Оросууд Украины салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж байгаа гэсэн мэдээллийг эрс үгүйсгэжээ.
Украины зүүн бүс нутгийн тулаан улам газар авч байгаа тул гал зогсоох гэрээг хатуу баримтлахыг талууд бие биенээс шаардах ёстой гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэг мэдээлэв.






















































Сэтгэгдэл (5)