Мексикийн Гьерреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутан өнгөрсөн сарын 27-нд сураггүй алга болсон юм. Тус улсын цагдаа нар оюутнуудын цогцсыг Игуала хотын захын хорооллоос олж, тэднийг амийг хөнөөсөн гэмт этгээдүүдийг баривчилжээ. Гэмт этгээдүүд “Геррерос Унидос” бүлэглэлийн гишүүд байжээ.
Мэдүүлгийн үеэр гэмт этгээдүүд оюутнуудыг хөнөөж, цогцсыг нь шатааснаа хүлээн зөвшөөрчээ. Гал унтарсны дараа тэд хохирогчдын цогцсыг уутанд хийж, гол руу хаясан” гэжээ. Гэмт этгээдүүд хэргээ хүлээсний дараа тус улсын Ерөнхийлөгч Энрике Пеня Ньето орон даяар гашуудал зарласан байна.
Энэ хэрэгт холбогдуулан Игуала хотын захирагч Хосе Луис Абарка болон түүний эхнэр Мария Де-лос-Анжелес нарыг баривчлаад байсан юм. Тэднийг өчигдөр батлан даалтаар сулласан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.