Хонконгийн захирагч Лин Чун-Иен БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Бээжин хотноо уулзаж, оюутан, залуусын эсэргүүцлийн жагсаалын тухай ярилцсан гэж Комминуст намын хэвлэлийн албанаас уламжлав. Захирагч эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд оюутнуудын шаардлагыг хүлээн авахыг Си даргаас хүссэн ч татгалзсан хариу авчээ. Оюутнууд 2017 оны сонгуулийг нээлттэй явуулахыг Бээжингийн удирдлагуудаас шаардаж буй. Си Зиньпин дарга “Оюутнуудын шаардлага Хятадын гадаад бодлоготой харшлах болно. Тиймээс ирэх 2017 оныг хүртэл оюутнуудын шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэв. Тэрээр мөн Хонконгийн одоогийн хууль, дүрмийг сахин хамгаалж, нийгмийн захиалгыг хэвээр хадгална гэж ярьсан байна.
“Нэг улс, хоёр систем гэсэн тогтолцоог хэвээр хадгалж, Хонконгийн ард түмний ашиг сонирхлыг хамгаална. Хонконгийн ард түмэн хууль ёсны дагуу сонгох эрхээ эдэлнэ гэдэгт найдаж байна” хэмээн Си Зиньпин ярьсан байна.




















































