
Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн өчигдөр эхэллээ. Уламжлалын дагуу Кюүшюү башё Кюүшиү арлын Фүкүока хотноо болж байна. Тус башё манай бөхчүүдийн хувьд ихээхэн онцлогтой сар болох учиртай. Тухайлбал Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлж, 32 дахь түрүүгээ авбал домогт аварга Тайхогийн амжилттай зэрэгцэж ирнэ. Өнгөрсөн сараас эхлэн олны анхааралд өртөөд буй шинэхэн сэкиваки Ичиножёо А.Ичинноровыг хэрхэн барилдахыг чих тавин хүлээж суугаа. Тэмцээний эхний өдөр Хакүхо М.Даваажаргал комосүби Икиойг давсан бол Харүмафүжи Д.Бямбадорж, шинэхэн сэкиваки Ичиножёо А.Ичинноровыг давжээ.
Сэтгэгдэл (1)