
Арлын Японы мэргэжлийн сумод амжилттай сайн барилдаж ах аваргуудынхаа залгамж халааг үргэлжлүүлж буй А.Ичинноровын төрсөн гэрт мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зочилжээ. Аварга өөрийн твиттертээ А.Ичинноровын аав ээжтэй хамт авахуулсан зургаа тавьжээ. А.Ичинноровын хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат билээ. Дээд зиндаанд ганцхан сар барилдаад сэкивакэ цол хүртсэн бөх мэргэжлийн сумогийн түүхэнд түүнээc өөр байхгүй. Энэ сард түүнийг амжилттай барилдвал дараагийн башёд Озэки цолны болзол тавихаа сумогийн холбооноос мэдэгдээд байгаа.
Сэтгэгдэл (1)