
Улсын драмын эрдмийн театрын түүхэн жүжгийн сар үргэлжил байна. Өнгөрсөн долоо хоногт драмын театрынхан “Тэнгэрийн хүү” жүжгээр тоглолтоо эхлүүлсэн. Тэгвэл энэ долоо хоногт зохиолч Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч А.Шартолгой шинэтгэн тавих гэж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин Н.Жанцанноров, зураачаар Н.Содномдорж ажиллаж байна. Жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Сурасадмин хатанд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Лаганад Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ тоглож буй аж.