
Цөмөөхэй балет нь шинэ жилийн уур амьсгалыг нэмэгдүүлж, гэр бүлээрээ хамт сонгодог орчинд баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгох, хүүхэд залуусын сонгодог урлагийн боловсролд бага боловч хувь нэмэр оруулах олон сайн талтай хэмээн Монголын Балетын Хөгжил Сангээс үзэж байна. Мөн бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог 8-15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулахаараа онцлогтой. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагийн сайхныг мэдэрч өөрийгөө нээхэд туслах зорилготой юм байна.
“Цөмөөхэй балет” бүжгэн жүжигт орж бүжиглэх сонирхолтой хүүхдүүд Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн УДБЭТеатрын касс болон жижүүр дээр энэ сарын сарын 19-ны дотор биечлэн авчирч өгөх юм байна. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23-нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ, Япон гэх мэт орнуудын мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр бүжих юм байна.
Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.
1. НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХСангийн байранд хүлээлгэн өгөх.
2. МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
3. УДБЭТеатрын веб хуудас болон касс
4. “Балет Студи 22” сургуулийн байр. /Хан-Уул дүүрэг, Рапид харш хороолол, 30-р байр 99178655, 99029050/
24tsag.mn