
“Оюутны лиг 2014” тэмцээн өнгөрөгч бямба гарагт Спортын төв ордонд нээлтээ хийсэн. 1996 оноос хойш уламжлал болон зохиогдож буй 15 дахь удаагийн тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн өдөр нийт найман тоглолт явагдсанаас “Мандах бүртгэл”, УБИС-ийн “Унаганууд”, Мон-Алтиус “Лионс”, МҮИС болон Сити Дээд сургуулийн багууд эхний хожлоо авчээ. Энэ өдөр Орхон Их сургуулийн баг ирээгүй учир “Сити” дээд сургууль техникийн хожил авсан байна. Харин эмэгтэйчүүдийн гурван тоглолт болсноос УБИС-ийн “Унаганууд”, Отгонтэнгэр “Шилмүүснүүд”, ИЗОУИС-ийн багууд өрсөлдөгчөө хожжээ. Мөн энэ удаагийн тэмцээний онцлог нь ОУХМ Т.Санчирын зургаар тэмцээнийхээ логог болгосон явдал байлаа.