ОХУ-ын нийслэл Москва хотын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрч, гудамж талбай бүхэлдээ утаа мананд автаж, үзэгдэх орчин муу байгаагаас болж авто осол ихээр бүртгэгдэх болжээ.
Өнгөрсөн онд ОХУ-ын уул уурхайн салбар төвлөрдөг хойд зүгийн хотуудад 1,9 тэрбум тонн хорт утаа агаарт ялгарсан гэсэн тооцооллыг шинжээчид гаргасан байна. Москва, Санкт Петербург хотуудын агаарын бохирдлын 86-93 хувь нь автомашинаас үүдэлтэй гэнэ. Нийслэл хотын агаарын бохирдол гэхэд ганцхан жилийн дотор 4,4 хувиар нэмэгджээ.
Ерөнхийлөгч В.Путин энэ жил агаарын бохирдолтой тэмцэх үүднээс улсын сангаас 5.3 сая ам.долларыг гаргаж, шаардлагатай бүс нутгуудад төсөвлөхөөр болсон байна.

























































