Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулгын (АРЕС) орнуудын лидерүүд “Усан шоо” цогцолборт хятад үндэсний хүрэмтэйгээр ирцгээжээ. Уламжлалын дагуу зохион байгуулагч орон зочдоо үндэсний хувцсаар хувцаслан зураг авахуулахад урив. Энэ удаа эрэгтэйчүүд цамц гэмээр фрэнч эсгүүрийг санагдуулахаар торгон хүрмээр, эмэгтэйчүүд нь уртасгасан жакет маягийн хувцсаар гоёсон байна. Энэ удаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хүрэн ягаан өнгийн хувцас өмссөн байлаа.
Үндэсний хувцастайгаар зургаа татуулах жил тутмын уламжлал 1996 оноос эхэлжээ. Тэр цагаас хойш ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Азийн янз бүрийн хувцаснаас гадна Австралийн дризабон цув, Перугийн пончо нөмрөгийг өмсөж үзсэн байв.

























































Сэтгэгдэл (1)